ЭХЛЭЛ

үндсэн навигаци
Загварууд
911
Panamera
Cayenne
Information on Porsche Ulaanbaatar

Поршегийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын танилцуулга

Бид хэн бэ. Улаанбаатар дахь Поршегийн төлөөлөгчийн газар нь манай вэбсайтаар зочилж буй Танд баярлаж талархсанаа илэрхийлье. Бид бүтээгдэхүүний чанартаа бат итгэлтэй байдаг бөгөөд таны сэтгэл ханамжинд бүрэн нийцнэ. Бид танд машин худалдаж авах, жолооны амтыг мэдрүүлэх, хамгийн чухал нь Поршегийн гайхамшгийг мэдрүүлэх тал дээр ихэд анхаарч, барилга байгууламжаа сайжруулж, нөөцөө нэмэгдүүлж, ажилчдаа сургаж бэлтгэхэд нилээд хөрөнгө оруулалт хийсэн.

Поршегийн загварыг сонгох. Бид Поршегийн бүх л загварыг Монголд авчрахыг хичээж байна. Ялангуяа хамгийн их эрэлттэй Поршегийн өргөн загварыг сонгох боломж олгоно. Бид Поршегийн онцгой загваруудыг Танд санал болгохдоо таатай байх бөгөөд Та ч сонголт хийхдээ сэтгэл хангалуун байх болно.

Бид Поршегийн чанар, жинхэнэ байдлыг чухалчилж үздэг бөгөөд таны хүссэн загвар манай нөөцөнд байхгүй бол бид танд авчирч өгнө.

Поршег өөрийн онцлогт нийцүүлж тохируулах. Порше нь спорт загварын автомашины хувьд өөрийн онцлогт нийцүүлж тохируулах боломж олгоно. Бид таны урьд өмнө нь мэдэж байгаагүй сонголт, өнгө, тоноглол болон дотоод дизайнтай захиалхад туслах болно.

Дээрээс нь манай бүх автомашин Монгол улсын цаг агаар, замын нөхцөл байдалд тусгайлан зориулж тохируулж, танд Поршегийн бүх гайхамшгийг мэдрүүлэх тал дээр бүхий л талаас анхаарч үзнэ.

Бидний давуу тал юу вэ? Бид бусдаас онцгой бөгөөд өөр. Таны хүссэн үзүүлэлт, хэрэгцээ шаардлагад нийцүүлж Поршег санал болгодог. Машины болон суудлын арьсны өнгөнөөс гадна суудлын бүсний өнгө, бүр суудал, салоны өнгөө хослуулж сонгож авах боломж олгоно. Таныг хүсвэл бид суудлыг 2 өнгөтэй ч хийж өгч болно. Мөн хэмжих үзүүлэлтийн самбар, луужинтай цагны өнгийг ч өөрийн арьсан түрийвч, цүнхний өнгөтэй хослуулан сонгож авах боломжтой. Бид таны дуртай өнгөөр дотор салоныг хийж өгнө. Ийнхүү хүссэн сонголтоо хийх боломж олгодог учир та зөвхөн өөртөө зориулсан Поршетой болох боломжтой.

Засвар үйлчилгээний баталгаа. Манай засвар үйлчилгээний төв нь зөвхөн үйлдвэрийн баталгаатай тоног төхөөрөмж, Германаас шууд орж ирсэн сэлбэг хэрэгсэл ашигладаг. Манай бүх ажилчид мэргэжлээрээ сурч, шалгагдаж, аттестчилсан.

Манайд тавтай морил. Таны аян зам өлзийтэй байх болтугай!

Ажлын цаг

MДаваа – Баасан гараг: 09:00 – 18:00

Бямба: 10:00 – 16:00

Ням: Амарна

Porsche News Brochure -  News 02/2017

Porsche News 03/2017

Porsche News Brochure -  News 02/2017

Porsche News 02/2017

Porsche News Brochure -  News 01/2017

Porsche News 01/2017